Thursday, May 12, 2011

Маргааш...

Бидний ярьдаг бовка нэг иймэрхүү байх тэ

Маргааш миний маягалж, марзаганаж, маасайж, майлж, мөөрч, муудалцаж, маажилцаж, мишээж, минчийж, мунаглаж, мангартаж өнгөрүүлсэн майр гоё дөрвөн жилийн гавъяагаа тэмдэглэх өдөр болой. Ингээд харсан чинь М үсгээр эхэлсэн үгс энэ биений хамаг сэтгэл хөдлөлийг төлөөлчдийм байнашдээ нэг мэдсэн чинь юууууууун ч хөөөөөөөөөрхийййен тэ.

Энэ өдрийг ээмэр удаан хүлээсэн нь ч хаашаайн зүгээр, яг тулахаараа яадаг ч үгүй золиг байна даг. Жоохон харамсмаарийн дамшиг чинь. Гэхдээ яах вэ завтай хэрнээ завгүй залхаг өдрүүд ийн дуусжаагаа гэж бодохоор замралгүй өнгөрүүлсэн 4 жилийг захаас нь авахуулаад дурсаад баймаар санагдаад байхын.

Оюутан ахуй 4 жилд оюутны байрны онгироо жижүүрүүдтэй хийсэн дайнд ялгуусан ялалт яалт ч үгүй байгуулсан нь, ямар сайхан дурсамж гэж санана. Эхлээд их загнууллаа би нь, Ээнзо болио, энэ арай хэтэрнээ, ээмэээриймбээ чоодоо зайлаад өг, залбираад өг, залжин царайгаа зайтай байлгадаа бядаас гээл жижүүр өвкө, эмкэнүүд. Харин би их уяраанөө, элдэв янзаар панаалднөө, панаал авахгүй ээ тэгээд паньж паньжаагаал нэг орцон байханд нам л даа. Гарахдаа гаж гаж уучлал гуйгаал, гайгүй сайн баярлалаа чулуудаал, гоё гээчийн инээд цацруулаал гараал явчуул хүн байна даа, амьтны үр ангирын зулзагын болохоороо уярдийм байлээ гэж.

Дараа өөрөө даравгараасаа болж даамай сайн хөглөнөөө. Яадаг гэхээр мань хүн “ёоо энэ хүүхдүүд, ёргүй арчаагүй, ганц жижүүр аргалчихгүй, газар авахгүй, гомбын гозонгууд, жижүүрийг бол тэ хөөрхөн 360 эргүүлээл.... ” энтр гээл өөдөө өндийнгүүт жижүүр Чука чихээ майжцан “жижүүр тэгээд яасан гэнээ? Хэнээ” гэцэн зогсжийдог байхгүй юу? Тэр дор нь би нь Монгол ардын дуу “Жижүүр Чука” дуулах нь холгүй юм болийшд. Тийм дуу байдаг тэ жижүүр Чука ахаа гээл нүдээ эргэлдүүл “тийн гэж хэлээч” гэсэн харц чулуудаад дайтах урлагийг үзүүлийшд.

Ийм цаг үе үсрээл 1 сар үргэлжилсээн гэж. Нээх удалгүй манай жижүүрүүд малийтал инээгээд, "май миний хүү 117-ийн түлхүүр" гэжаах жишээний юм болжоогоом чинь. Ээмэр байгааз би, эвгүй баагий даа цаад чинь, маргаашыг хүлээсэн хүн маш их юм боддийм байна. Үүний нэг өчүүхэн хэсэг нь л энэ гэжүган. Зэ тэгээд энэ дэлхийн түм буман маргаашаас энэхүү маргааш бол эргэлзэх зүйлгүй мөнгөн хонхны баяр бөлгөө...

4 comments:

  1. Lonhnii bayaraa gej,,, mani hun M-eer harin jihnene margaashiig zugnuj baina da surhii bichdeg um geech haraad baisan. Za tegeed 4 jil huleesen chamaig geh lonhnuud bugluug ni multlahiig tani tesen yadan huleej suugaa daa hoorhiis.

    ReplyDelete
  2. Gangan deeree tavial garah ni dee gesen. Tanuud tegeed uuj idsen shampansk ntr-iin shil miliig n haa saigui hayaad baivaa xixixiixi.

    hun hun deer ochij hundaga tulgasaar bgaad teed hoorhon sogtdii sht. ania ni chamd turshlagaaasaa heljiin gsn hehe.

    neeree honhni bayar deer chn ih um bolnoo, buhel buten 4n jil hadgalj yavsan hair setgelee ilchilne, gomdoj tunisanaa yarij uilna, zoo tegeed nanchildana hamar amnaasaa tsus nozoo gargana geel hoorhon hoorhon um bolno shu de.

    Gehdee l honhni bayar saihan shuu. Goyiin :p

    ReplyDelete
  3. oo bi meer ih setgegdel bichsen chn yu veee ene blogspot.

    ReplyDelete
  4. hehe sorry gutalchin and mine umnuh bichlegiin hariug unshaarai uuriiguu urwiih surwiihuuruu umuuruh gej oroldson baigaa hehe.

    ReplyDelete