Tuesday, July 5, 2011

Тарррррррррррррр, түрррррррррррррррр


Ёоо майлжийнаа, ёох ёохххх. Ажил дээр аймар байна, арррр, үрррр, харррррр, хирррр гээл дрилл тачигнаал дийлцэн чимээтэй. Ард алх нүдээл, ар дагз руу тоншоод, урд таслагч пажигнаад, урт хамры минь авчихгээд байгаам шиг. Хаа сайгүй хаалга үүд тачигнаал, хавь ойрыхон маань хамаг чадлаараа хашгирчих бололтой юм л даа. Ажил хийхэд аягүй стресстэй наасан, оффис дээр суухад олиггүй муухай мэдрэмж наасан. Шинэ ажил руу нүүх сургаар, шилжилт хөдөлгөөн нэмэгдээд, шаль малихгүй ажлууд нэмэгдсиймуу яасийн одоо шавар хаажийнаа энэ дуу чимээ.

Ажлын бүтээмж нам бууж, аймар бухимджийн. Шинэ газар луу баяр наадмын дараа нүүхийн гэсэн. Энэ байдлаараа тийшээ биш шар хад явах магадлал өндөр наассн. Өчдөр шөнө “ээжээ та хаднаас мөсөн чихэр, шинэ оффис хоёрыг хүсээд өгөөч” гэтэл ээж “миний хүү өөрөө гуй” гэжийнэ гэж зүүдэлжийнэ гэжийшд ээмэр наасссн. Бухимдлаас хөндийрч блог ертөнцөд боломжоороо аялахын нэмэргүймөө. Хэдэн талаас хар хүчнийхэн барьж аваад хүчин хийжийшд. Өмнөд умард, урд хойд хавь насандаа өрөм дрилл таслагчид өгүүлшгүй муухайгаар ингэтлээ дээрэлхүүлнэ гэж бодож байсангүй.

Яг одоо бичлэг бичиж суухдаа би нь хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага ч биш, бахинд хавчуулагдсан баримлын шавар шиг нөхцөл байдалтай аягүй зовжийнээ, ойжоогоо биз дээ намайгаа ээн. Өглөө гуталчин андын нийтэлсэн зурагнуудыг үзээд гамшгийн их атаархлаа чамд, зэвүүн байхгүй тэ намайг ингэж зовжоогоог мэдэнгүүтээ ээмэр гоё бичлэг нийтэлцийм шиг санагдсан хэхэ. Бичлэгэгийг үзээд хөдөө гадаа явж, хонь мал саалгаж, хот этр малтаж, хоргол морголоор байлдаж, хомоолон баас түүж байсан үеэ санасан, гоё байсан. Хөдөө нутагт хойгуур урдуур хөндлөн гулд хавь ойрын айл хэсч, морин дэл дээр модойтлоо давхидаг сайхнаас сайхан үеийг, сэтгэлд минь эргэн авчирсан сэвшээ салхи шиг блоггер анд гуталчинд бас дахин талархмой.

Бичлэг маань муухай эхэлсэн ч би өөрөө төгсгөл хэсэгтээ сайхан дурсамжаа бодож, мангар аятай ганцаараа инээж мэргэжил нэгтнүүдээ бас ч үгүй хөөрхөн гайхуулаад авлаа шүү. Ганцаараа инээдэг Энзо нэр авах сайхан байна өө.

5 comments:

  1. za yaamai da, huuhed nasnihaa dursamjaar ayalsan bol boloo doo

    Gutal

    ReplyDelete
  2. Чамтай нийлж урт хамраар чинь ундаа сорох юмсан

    ReplyDelete
  3. Gutalchin: bayrlalaaa andashka mine hehe.
    uhnaa: hehe hugshin ni hamraaraa bish amaaraa sordog bolohoor uur urt hamart olj dee hehe

    ReplyDelete
  4. За тэр яахуу сайхан наадуу яаав яаагаад таг чиг болчуу

    ReplyDelete
  5. өө тийн наадаж дуусаал лагер явсан. ирмэгцээ ийнхүү бичин сууна, тийнхүү бичлэг нийтлэв дээ хө хэхэ

    ReplyDelete