Monday, December 26, 2011

Үглээ ко

Үглээ ко бичлэгийг сүмийн 6000 дах хонх цохисныг анзаарч харангуутаа та бүхэнд толилуулахаар шийдмой. Энийг тэмдэглэх хэрэгтэй хэхэ.

Өглөө босоод өгзгөө өргөөд өлөн гэдэс рүү өөх тос багашиг юм шидээд өөртөө нэг анализ хийгээд, өөр өнцгөөс өөрийн хотоо бодоод, өөр газарлуу ажилдаа явна. Явахын тулд, янзын бүрийн автусаар, янз бүрийн хүмүүстэй, яль шалихгүй юм ярихыг нь сонсонгоо, яаран түргэн явжаахдаа яацан гэмээр үглээ, янз бүрийн ко-той тааралдахдаа ярих зүйлийг яг таг цээжилснээ ярьж та нарт толилуулъя ааа. Хэцүү тэ Ө-гөөр эхлүүл Ө-гөөр занималдаад, Я-гаар эхлүүл Я-гаар занималдаад ядаргаатай тэ хэхэ одоо зүгээр ярий зао.

Үглээ ко юу гэжийн гэхээр “хөөөеээ та нар мэдрэлүүдээ, хурдан хөдлөөд урагшлаад өгөөч. Зөндөө зай бээшдээ тэр залуу жоохон юм байж найз охиныхоо карманд багтийшдээ тэнэгиймбээ имар. Өвөө та шал ашиггүй суужаахаар өвөр дээрээ энэ эмээг авчаач, танилцаад аштаевдаа. За алий хоошоо, зай гаргаад зайлаад өг, залбираад өг, наад хүүхэндээ наалдаад зогсчооч зориггүй шаар минь” гэж яриа нь эхлэнэ гэжүга. Цаашилбал “ёооё та нар автусыг амралтын газар гэж бодоо юу хүүрнүүдээ, аштайхан шиг байгаарай архичдаа, алив мөнгөөлдөө би буяны үйлстэн Тереза эх биш шоо шаараа, хүсүүл нүдэн дээр чинь Садам хусэйндээд өгч чадийшүү зүэр” гэж үргэлжлээд, төгсгөл нэг иймэрхүү маягтай. “За алий буудал нэг иржийн, буугаад байцан байдаа, хүүүүүеэээ!!!!!! Тэр шалиг залуу унтдаг буудал биш шдээ хөөөөе, автусны буудал малаа, хувцаа өмс, юун ч жижкэн юм дээ. Хүүхнүүдийн нүд алт боллоо буу буу, энэ хүүхнийг аваад буу, мөнгөө өгөхгүй байж балиар амьтад зүгээр. Автусны буудлыг та нар амьд Плаза Сентер болгочхиймаа, аягүй яршигтаймаа, урд насандаа ямар нүгэл хийгээд ард насандаа энэ балиар амьтадтай учирдаг байнаа, гай л байна, гамбир л байна, гашилсан сүүний цээдэм л байна” гээд би буугаад цаашид юу ярисныг үл таамой гэж.

За ер нь бол бүх ко ийм биш, миний амьдралдаа таарсан хамгийн үглээ ко-г жоохон дэгсдүүлээд биччихлээ. 6000 хонх цохисий шоооооооооооо этр хэхэ.

2 comments:

  1. whahahhaa alaa haytsan
    aimriin be neeren ingj ugledeg bol estoi aimraa

    ReplyDelete
  2. аль дээр нэг автусанд суусан чинь мартагдахааргүй дурсамж үлдээцийнмаа хэхэ

    ReplyDelete