Thursday, November 11, 2010

Facebook

Facebookчид болио”, “Тэднийг нухчин дарий”, “Хийх юмаа олж ядагсад” хэмээн уриалж нэг уухилж нэг, уцаарлаж байсан талиманцаг үе саяхан. Гэтэл тэр мөнх хөх тэнгэр шиг хязгаар нь үл харагдах хар усанд, бишээ цахим орон зайд яг хэзээ нь юм бүү мэд толгойгоо мэдүүлцэн дөрөө жийж явахиймаа. Ичиж, улайж, болдогсон бол газар доогуур оромж бариад шургачих юм сан. Яадийн “Энзо гэж хэнхэг этгээд байсийн”, “бид түүнийг дурсах болно” энтр гэж байгаал мартангуут нь бултага гээл гараад ирийшд. (Тэгжийж эрхий мэргэнд харвуулчахуй дээ хэхэ) Тэгж уриалж байсан тэнэг үеэ тэнсэн харгалзалгүй цаазаар авуул таарна.

Ер нь энэ хэрэгт дуртайчууд хэсдэг хэвгий жалга шиг газар чинь хөгжилтэй ч гэж жигтэйхэн, “waste time”-ддагий нь бодохоор хөгийн ч гэж жигтэйхэн пулчикшд. Над шиг хийх юмгүй хий эргэсэн шүрүпэн толгойтуудад фэсбүүк ч цагаа зөв зүйтэй боловсон өнгөрүүлэх дисней лэнд л дээ. Өөрөө ч мэдээгүй байжийхад хаанаас ч юм урилгагүй зочид гүйж ирснээ найзууд болий? Тэр нь нээх тэнэг асуултаа чөтгөр алгад. Confirm хийгээл шал танихгүй Бармаштай найзууд. (хаха Friend үү) Тэрэнд уул нь тохирох нэр нь Strange friend mriend л яг болно. Би ч гэхдээ тэгж тэнэмэл тахиануудыг Add хийдгүүмөө. Таньдаг хэдийгээ бол тааваараа нэмнэ. Зарим нүүрний буянтай фэсбүүкчид мянга мянган найзуудтай. Тэднийгээ яаж нэг гомдоочку тордоод байдийн чөтгөр бүү мэдээ. Би бол 100 ч хүрэхгүй найзуудаа гомдоочку баярлуулку комментолж байвал өөрийгөө азтай аавын бацканд тооцийшд.

Энэ үлдээж байгаа комментуудаа учры нь олж хужрий нь тунгаажийж бичкү бол холион бантан жонку болооск. За тэгээд энэ цэнхэрлэн харадгах гомо өнгөтэй самбар дээр чинь сэтгэл хөдлөлийг сараачнаа ёстой дунд хуруу юм аа. Дэмий л ;) :p ;-D, haha, hihi, whahaaha гэхийн. Орчуулга нь бол ердөөсөө энэ шүү дээ.

;) - ойлгоорой тоголсий шүү хөгшөөн гэж орчуулж болжийно

;D – шүлс амтайгаа хутгалдан байж шүлэнгэртэж инээх нь энэ дээ

Hehe – давгүй даруухан дипломат инээд

Haha – чи ёстой арай л алиа санагджийнаа гэжүган

Hihi – энэ ёстой муухай айлгүй, эгэлгүй хөөрхөн охины инээд юм шиг байгаан

Whahahaha - татаж унаж тархиараа савтлаа инээх

Энэ хэдийг л зөвөөр ойлгочихгүй буруу ойлголтыг баруун солгойгүй реплайдахаа больлчооч.

To be continuedбэл бичих үгээ бодку бол хөгжил нь хол гэвтцэн нөхдүүд бичсэн зүйлийг буруушааж унших хандлагатай шүү ерөөсөө.

Жишээ нь эвгүй посишн авцан элэг татам зурагны дор “Huh chinii neriin huudas uu” гэцэн коммент сараачаадах сан чинь уншсан бүсгүй бол ерөөсөө “Хөх чиний нэрийн хуудас уу” гэж уншаастай. Уул нь “Хаа чиний нэрийн хуудас уу” гэж цэцэрхсийн. Нөгөөх чинь бөөн гомдол “чи намайг ингэж хэлж болкушд”, “одоо зургаа устгахаас” энтр.

За тэгээд Энзогийн өмнөх хэнхэг хуулбарууд ингэж хэлжүган: “Ёоо Энзо болио зураг болгоны дор чиний коммент хн” энтр гээд таагүй үгийг тааваараа шидэлж байгаа хүмүүс анхаар, та нарыг бяцхан муулаадхий хэхэ. Байшдээ тэ таануус миний үлдээсэн коммент болгоныг уншцан, тэгээд цаана нь “зураг болгон” гэдэг ноотой ноцтой үгийг мессежлээд байгаа шүү аан. Тэгэхээр орон гаралтаар бол таануус олон улсын хэмжээний мастер болцоноо анзаарав уу. Логик гэдэг чинь шүү дээ лантуун толгойтуудаа хэхэ. Уул нь Энзо хорьж болохгүй 20 хэдэн насандаа 20 минутыг л өдөртөө царцуулж байгаа даа үүнд чинь.

Би л гэж гэнэн цайлган, цэвэр ичэмтгий амьтан болохоороо үзсэн зураг болгоны дор коммент үлдээж гэнэ алдаж гэзэг сүүл үлдээж байгаа байхq юу. Үзсэн юмныхаа талаар ухаан бодлоо уралцуулж байхад хариу нь халуун чулуу шиг ирж байгаа нь энэ юм байлгүй. Заяа муутай, царай матар болохоороо нүдний гэм, шүдний чигчлүүр болдог нь капитализмийн ололт юм байлгүй.

Уул нь би та нарт агсам тавья гэж бодсийн ухаант фэсбүүкчдийхээ дунд комментолж байгаад амжсангүй ээ!!! (Цэцэн үгийг Цэрмаа болтол доош нь хийв)

1 comment:

  1. хаха инээв. whahahaha гэх ёстой юм болов ууу с**

    ReplyDelete