Monday, March 7, 2011

Эмэгтэйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын эрэгтэй мэнд хүргье

Саяхан даа саяхан, сар гаруйн өмнө саваагүй блогтоо сар шинийн мэндчилгээ савж байсан санагдана. Мүүн маш хурдан өнгөрч, мэлийгээд суужийтал мартын бичлэг сараачихыг нам төр шаардаад, жагсаал цуглаан болж, үүнээс хальж үндэсний хэмжээний бослого болох шинжтэй. Энзо хүү ингэтлээ эрэлттэй болчих гэж. Суга дээшилж сайдын сэнтийгээс дуткү нөлөөтэй болчдийм байна, алчдийм байна.

Балиар урт гарчигтай бичлэгээрээ бэлэг барихад ийм хэдэн үг орж ирэв. Үе тэнгийн үхэр хонь, тэмээ ямаа жилтнүүд цэцэг цэврүү, цалин мөнгө бариад, янзан бүрийн яль шалихгүй юмаар мялаалга хийгээд наагаад байхад яаж дутхуу Энзо, эмэгтэйчүүддээ энэ блогоороо мэнд хүргэе дээ. Гартаа ган хийх юмгүй, кармаандаа гялам хийх валютгүй, гахай хоншоортой, чоно санаатай би нь тэвэр дүүрэн сэтгэл, тэмээ дүүрэн цэцэг, блог дүүрэн бичлэг бэлэглье, голохгүй бол аваарай.

Голохгүй бол ч юу байхав, уншиж байгаа бол авчийна л гэсэн үг. Удахгүй 3 сарын 18 болохыг тохиолдуулаад блогтой нь бичлэг өгөөрэй, байхгүй нь бэлгээ өгөөрэй гээд энэ бичлэгээ дуусгах тийш нь хандуулъя. Хэхэ шударга шударга зүгээр л. Ухаалаг эрийн хамгийн чамин хөрөнгө оруулалт мартын найманд эмэгтэйчүүддээ блог бичлэг зориулах гэжийлээ. Эцэст нь уншигчиддаа хаяагаа манасан 2 мөр чулуудахад “Яарч бичсэн бичлэгийг нь болгоо, миний навсгар блогийг минь болгоо” гэж. Цоодолдов!!!

1 comment: