Saturday, April 9, 2011

Гэгэлзсээр...

Гэгэлзсээр л... дахиад гэгэлзсээр л... болдог юм болдгоороо болж, би гэдэг хүн их сургуулиа 90 хувь дүүргэцэн явжаахийн нээх хөөрхөн. Ээдээ энэ 4 жил амьдарлын минь хамгийн хурдан харвасан пуужин шиг он жилүүд болох дог. Үлдсэн 2 сар үлэмжийн удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Тэхдээ л тэгж намайг баярлуулдаг тэнцэн цаг хугацаа гэж байхгүй нь харамсалтай.

Ямартай ч амьдарлын минь хамгийн аз жаргалтай, адал явдалтай, авъяас билэгтэй, авхаалж сэргэлэнтэй, адгаж яарсан амттай 4 жил ийнхүү төгсөж байгаад харамсаж, хайлж урссаар л...

Гэгэлзсэн блог бичлэг ар араасаа хөвөрсөөр... Харин үүний дараа хэзээ ч мартахгүй дурсамжийн тасархай үлдэнэ...

4 comments:

  1. Гэгэлзэх юу байна аа андаа
    Гэрийн хорионоосоо гарах гэж байгаа юм биш үү
    Гэрийн даалгавраасаа салах гэж байгаа юм биш үү
    Гэрэлийн хурдаар ажиллах гэж байгаа юм биш үү
    Дурсамж болгоод үлдээх гэхлээр үүрд хамт үлдэх зүйл байна уу гэдгээ санаж байна уу
    Дуугүй байгаад үүнийг тасархай үлдээе гэж бодож байна уу

    ReplyDelete
  2. Гэгэлзэх юм байна
    Гэртээ би хоригдоогүй
    Гэрийн даалгавар хийдгүүмөө угөөсөө
    Гэрэлтэй мөр чинь үнэн байна
    Үүрд хамт үнэхээр олон зүйл үлдэж байна
    Бодож бясалгуулах боломж олгосон
    Комментчин андад талархжийнээ

    ReplyDelete
  3. Чиний дисст утга алга
    Чихээ тавиад сонсож бай андаа
    Жинхэнэ хэмнэлийг мэдэр хамаа
    Жигээр биш жинхэнэ репээр амьсгал
    Гэгэлзэх зүйл нь тэгээд газар доор
    Гэрийн хорионд биш гуйлгачин байх нь зохиж
    Гэрийн даалгавраа хийдэггүй гэсэн
    Гэргүй болохоор гайхах юм алга
    Гэрэлтэй мөчөө сэтгэлдээ хадаад
    Гэгээлэг амьдар андаа
    Орой шөнөөр гудам метрлэж
    Охин хүүхдийг хоргоож
    Онцгүй зан гаргавал чиний амьдрал сүйрнэ шүү
    Олон зүйл ярилгүй оолуудад бас хэлэхэд
    Хүний мөсөө хадгалж яв
    Хэн гэдгээ ухаарч яв
    Хэний хүү гэдгээ мэдэж яв
    Хэрүүлийн үгээс зайлсхийж яв
    Хэнтэй ч бүү маргалдалгүй
    Хэлэх үгээ цэгнэж яв
    Хэмнэлээ тэгээд мэдэр оолуудаа

    ReplyDelete
  4. аяаяа сүрхий сургааль айлджээ

    ReplyDelete